×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлээгүйн улмаас Apple компанийн удирдлага цалингаа хасуулжээ

Apple компанийн ерөнхийлөгч Тим Кук 2016 онд 8.75 сая ам. долларын урамшуулал авчээ. 2015 оныхтой харьцуулбал энэ нь бага бөгөөд тухайн үед 10.28 сая ам. долларын урамшуулал авч байжээ. Урамшууллын хэмжээ багассан нь компани борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүйн улмаас хүлээж байснаас бага ашиг олсонтой холбоотой ажээ.

Tim Cook of Apple

Өнгөрсөн жил Apple компани 215.6 тэрбум ам. долларын бүтээгдэхүүн борлуулсан ба энэ нь 223.6 тэрбум ам. доллар байна гэж төлөвлөснөөс 3.7%, 2015 оны үзүүлэлтээс 7.7%-аар бага үзүүлэлт юм. Жилийн ашгийн хэмжээ 15.7%-аар буурсан байна.
Жилийн орлогын 63 орчим хувийг iPhone ухаалаг утаснаас олдог ба тус төхөөрөмжийн сүүлийн 3 улирлын борлуулалт буурчээ. 4-р улирлын хувьд 45.5 сая утас борлуулсан нь 2015 оны мөн үеийн борлуулалтаас 2.5 сая ширхэгээр бага байгаа юм.
Нэмж хэлэхэд зөвхөн Кук төдийгүй Apple компанийн бусад удирдах дээд ажилтнуудын цалин, урамшууллал ч мөн хасагдсан байна.
Эх сурвалж: WSJ


Нийтэлсэн      Огноо: 2017-01-12 18:57    
Үзсэн 352
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ