×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

LG G6 ухаалаг гар утсыг Samsung Galaxy S8 -ыг худалдаанд гарахаас 1 сарын өмнө буюу 3-р сарын 10-ны өдөр гаргана

LG G6 загварын ухаалаг гар утас 5.7 инчийн 1440 х 2880 пиксель нягтрал бүхий 18:9-ийн харьцаатай дэлгэцтэй хэмээн өчигдөр мэдээлсэн билээ. Түүнээс өмнө энэ жил LG компанийг өрсөлдөгчдөөсөө урьтан ухаалаг гар утсаа гаргах болно гэсэн мэдээлэл тарсан байсан. Сүүлийн үеийн мэдээллээр LG G6 ухаалаг утасны борлуулалтыг энэ оны 3-р сарын 10-наас эхлүүлэхээр төлөвлөөд байна. Харин танилцуулга нь 2-р сарын сүүлээр MWC 2017 үзэсгэлэнгийн үеэр болох болно.

LG G6

Samsung компани Galaxy S7 болон S7 Edge утаснуудаа 2016 оны 3-р сарын 11-ний өдөр гаргасан бол түүний араас LG G5 ухаалаг гар утсыг 3-р сарын 31-нд гаргасан билээ. Энэ жил LG G6 өрсөлдөгчдөөсөө 1 сарын өмнө гарах бололтой. Харин Galaxy S8 4-р сарын дундуур зах зээлд гарна гэсэн хүлээлт байгаа юм.
Эх сурвалж: Gizmochina


Нийтэлсэн      Огноо: 2017-01-11 20:54    
Үзсэн 284
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ