×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

GeForce GTX 1080 Ti загварын график картыг энэ оны 3 сард PAX East үзэсгэлэн дээр танилцуулах болно

Олны хүлээж байснаар GeForce GTX 1080 Ti график картыг CES 2017 үзэсгэлэн дээр танилцуулна гэсэн боловч ийм зүйл болсонгүй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар үйлдвэрлэгч уг график картыг CES 2017 үзэсгэлэн дээр танилцуулах төлөвлөгөөтэй байсан боловч AMD компани үзэсгэлэн дээр GPU Vega дээр суурилсан ямар ч график картыг танилцуулахгүй гэсэн шийдвэрийн улмаас хойшлуулсан байна. Тэгээд ч GTX 1080 загварын график картанд одоогийн байдлаар өрсөлдөгч үгүй тул яарах шаардлага байсангүй гэж үзжээ.
Шинэ мэдээллийн дагуу энэхүү GeForce GTX 1080 Ti график картыг энэ оны 3 сард болох PAX East үзэсгэлэн дээр танилцуулах бөгөөд худалдаанд тэр даруйдаа гарах аж.

Geforce GTX 1080 Ti

Энэхүү 3D-н график карт GPU GP102 хавтан дээр суурилсан байх нь өмнө тодорхой байсан боловч хэдэн цөмтэй үйлдвэрлэгдэх нь одоохондоо тодорхой бус байна. GPU хавтан нь CUDA-ийн 3584-н цөм бүхий Titan X хурдасгагчийг агуулсан байдаг тул үүнтэй ижил үзүүлэлттэйгээр гаргаж магадгүй гэсэн таамагтай байна. Шинээр гарах график картны санах ойн багтаамжийн хувьд 12 ГБ биш 10 ГБ-тай байх юм.
Эх сурвалж: TBG


Нийтэлсэн      Огноо: 2017-01-11 18:49    
Үзсэн 195
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ