×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

1,800 ам. долларын үнэтэй, мэдрэгч бүхий 27 инчийн Dell Canvas дэлгэц үйлдлийн систем удирдах болон хэрэглээний програм хангамжийн ажилд зориулагджээ

Dell компани CES 2017 үзэсгэлэн дээр өөрсдийн уламжлалт дэлгэцүүдээс гадна Canvas (KV2718D) загварын ер бусын дэлгэцийг танилцуулжээ. Тус шинэ дэлгэц нь 27 инчийн хэмжээтэй мэдрэгч бүхий хэвтээгээр ширээн дээр байрлуулах боломжтой бөгөөд үйлдлийн систем удирдах, хэрэглээний програм хангамжийн ажилд зориулагдсан аж. Түүний зэрэгцээ энэхүү шинэ дэлгэц дижитал үзгээр ажиллах боломжтой нь тусгай зориулалтын Wacom MobileStudio Pro таблетыг орлож болдог хэмээн хэлж байна.

Dell Canvas 27 1

Canvas дэлгэцийн тусламжтайгаар графикийн болон нарийн зураг гаргах, бичлэг хийх зэрэг ажлыг гүйцэтгэхэд нэн тохиромжтой бөгөөд ийм төрлийн ажил гүйцэтгэдэг хэрэглэгчид руу илүү чиглэсэн юм. Энэхүү 27 инчийн дэлгэц  2560 x 1440 пикселийн нягтаршилтай байгаа нь мөн бас дизайн болон зураг төслийн ажилд ашиглах боломжийг олгож байгаа аж.

Dell Canvas 27 2

Canvas дэлгэц 1000:1 контрастын 280 кд/кв.м-ын тод үзүүлэлт бүхий IPS матриц, AdobeRGB 100%-ийн өнгөний хамрах хүрээ зэрэг үзүүлэлттэй бөгөөд нэгэн зэрэг 20 хүрэх байрлалын мэдэрдэг аж. Тус дэлгэц зай хэрэглэхгүй, 2048 хүртэл түвшний даралт мэдрэгч бүхий Dell Canvas Pen дижитал үзгийг дэмжиж ажилладаг.

Dell Canvas 27 3

Dell Canvas дэлгэцийг Mini HDMI, Mini DisplayPort болон USB-C (DisplayPort) оролтуудаар холбоно. Компьютертэй холбоход тус дэлгэц өөрийн функцуудээс гадна нэг USB-C, 3,5 мм-ын хоёр USB 3.0 Type-A оролтуудын тусламжтайгаар өөр төхөөрөмжүүдтэй холбогдох боломжтой юм.

Dell Canvas 27 4

Тус дэлгэц Windows 10 үйлдлийн системтэй бөгөөд 792 х 446 х 13-23 мм хэмжээ бүхий, 8,4 кг жинтэй аж. Одоохондоо Dell Canvas дэлгэц нэг л хэмжээтэй гарсан боловч дараагийн загварууд  өөр хэмжээтэй гарахыг үгүйсгэхгүй юм. Canvas дэлгэц АНУ-д энэ оны 3 сарын 30-аас эхлэн 1,800 ам. долларын үнэтэй худалдаанд гарах аж.

Эх сурвалж: Dell

 

 

 


Нийтэлсэн      Огноо: 2017-01-11 13:39    
Үзсэн 128
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ