×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Nvidia болон Mercedes Benz энэ ондоо багтаан ухаалаг автомашинаа гаргана

Consumer Electronics Show 2017 арга хэмжээн дээр Nvidia болон Mercedes Benz компаниуд хамтран ажилласны үр дүнд ирээдүйн ухаалаг автомашинд зориулсан хиймэл оюун ухааны систем бүтээсэн болохоо зарлажээ. Тодорхой хэлбэл ердөө жилийн дараа гэхэд хиймэл оюун ухаан бүхий автомашиныг зах зээлд гарах болно. Энэхүү мэдээллийг Nvidia компанийн захирал Женсен Хуанг, Mercedes Benz компанийн дэд ерөнхийлөгч Сажад Хан нар мэдэгдсэн ба тэдний хамтын ажиллагаа 3 жилийн өмнөөс эхэлсэн гэжээ.

NVIDIA Mercedes

Хиймэл оюун ухаан ирээдүйд голлох үрээгтэй нь тодорхой болсон ба энэ нь автомашин угсралтад хувьсал болох болно хэмээн Женсен Хуан хэлсэн байна. Мөн тэрээр хэлэхдээ бид энэ ажлыг 3 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд бидний хамтын ажиллагааны үр дүн дараа жил гарах болно гэжээ. Сажад Хан үүн дээр нэмж хэлэхдээ бид ирэх 12 сарын дотор Nvidia-тай хамтран хамтарсан төслөө хэрэгжүүлэх болно гэдгээ бахдалтайгаар мэдэгдэхийг хүсэж байна гэжээ.
Эх сурвалж: Nvidia


Нийтэлсэн      Огноо: 2017-01-10 16:52    
Үзсэн 115
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ