×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Intel Kabu Lake процессор бүхий Dell Latitude 7285 загварын таблетан компьютер утасгүй цэнэглэгчтэй боллоо

Dell Latitude 7285 загварын таблетан компьютерын талаар CES 2017 үзэсгэлэнгийн нээлтээс өмнө мэдээлж байсан. Тус үзэсгэлэн дээр Dell компани Latitude 7285 загварын компьютерийг танилцууллаа. Энэхүү компьютерийн үзүүлэлтүүд нь нийтлэгдсэн хэдий ч худалдаанд энэ оны 5-р сарын сүүлээр гарах аж.

Dell Latitude 7285

Latitude 7285 копьютерийн хамгийн сонирхолтой зүйл бол утасгүй цэнэглэх боломжтой юм. Alliance For Wireless Power (A4WP) холбоонд нэгдсэн WiTricity компанитай хамтран үүнийг бүтээжээ. Dell компанийн мэдээлж буйгаар утасгүй цэнэглэх болсноор бизнес хэрэглэгчдэд илүү эрх чөлөөг олгоно гэжээ. Жишээ нь компьютерыг уулзалтад цэнэглэгчгүйгээр ашиглах, WiGig холболтын станцыг ашигласнаар өөр аливаа  залгуур залгах шаардлагагүй юм.
Latitude 7285 нь 12.3 инчийн дэлгэцтэй илүү сайжруулсан 2880 х 1920 пикселийн нягтаршилтай. Тус дэлгэц нь Sharp компанитай хамтран IGZO технологи дээр суурилан бүтээгдсэнба 100%-ийн sRGB-ийн өнгөний хамрах хүрээтэй бөгөөд Corning Gorilla Glass 4-ийн хамгаалалттай аж.
Тоноглолд 8 болон 1 Мегапикселийн хоёр камер, Windows Hello функцийн хэт ягаан туяаны нэг камер, Intel Kaby Lake-ийн процессорууд, 8-16 ГБ-ын RAM,128, 256/512 ГБ-ын багтаамж бүхий SSD хатуу диск, microSD картын үүр, Thunderbolt 3 интерфейсийн USB-C-ийн хоёр оролт, Wi-Fi 802.11ac болон Bluetooth 4.2-ийн адаптерууд зэрэг багтсан байна.
Тус таблет нь 273.2 x 208.5 x 7.8 мм-ийн хэмжээтэй, 675 гр жинтэй (1043 гр – гарын хамт). Тус таблетан компьютерийн үнэ зарлагдаагүй боловч 1,000 ам. долларыг давах байх гэсэн таамагтай байна.
Эх сурвалж: Dell


Нийтэлсэн      Огноо: 2017-01-10 14:13    
Үзсэн 112
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ