×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

iPhone 10 жилийн ой, хувьсгал үргэлжилсээр...

Яг 10 жилийн өмнө Стив Жобс (Steve Jobs) нийтэд нэгэн шинэ зүйлийг танилцуулж байсан бөгөөд дэлхий ертөнц гар утсыг тэр тусмаа ухаалаг утсыг өөрөөр харах болно гэж байжээ. Тэр iPhone-ны тухай ярьж байв.

iphonesteve1

Цугларсан олны өмнө мэдрэгч дэлгэцтэй iPod-ын тухай үргэлжлүүлээд интернет уруу гардаг хувьсгал хийсэн утасны талаар дурдав. Үүний дараа энэ бүх зүйл iPhone утсанд нэгтгэгдсэн гэдгийг зарлажээ.

2007 оны хавар анхны iPhone худалдаанд гарсан бол өнгөрсөн оны зун нийт НЭГ ТЭРБУМ iPhone утас борлогдсон тухай дэлхий нийтэд зарласан.

Хэдийгээр өнгөрсөн оноос Iphone утасны борлуулалт өсөхөө больсон ч гэсэн тэрбээр хамгийн амжилттай бүтээгдэхүүн хэвээр байгаа. Өнгөрсөн улиралд Apple компанийн нийт борлуулалтын 60%-ийг iPhone утас дангаараа бүрдүүлсэн.

iphone mosaic

Анх гарснаасаа хойш нэвтрүүлсэн шинэлэг санаануудыг харуулъя:

  • 2008: AppStore нээсэн, 3G-тэй болсон

  • 2009: Бичлэг хийдэг болсон, Wi-Fi (Hotspot) цацдаг болсон

  • 2010: Retina дэлгэцтэй болсон

  • 2011: Siri ба iCloud-ыг танилцуулсан

  • 2012: Шинэ 4”-ийн дэлгэц, Lightning-залгуур, LTE (4G) дэмждэг болсон

  • 2013: Touch ID

  • 2014: Шинэ дэлгэцүүд 4.7” ба 5.5”

  • 2015: 3D Touch, амьд хөдөлгөөнтэй зураг, 4К бичлэг хийх боломж

  • 2016: Усны хамгаалалт, хосолсон камер (iPhone 7 Plus)

10 жилийн ойн утас 9 сард гарах ба шинэ дизайн, нумарсан OLED дэлгэц, утасгүй цэнэглэлт, эзнээ нүдний торлог болон нүүрээр таних зэрэг олон шинэлэг зүйл багтах юм.

Эх үүсвэр: Apple

 

Таалагдсан мэдээндээ LIKE дарж бусадтайгаа хуваалцаарай, БАЯРЛАЛАА!


Нийтэлсэн      Огноо: 2017-01-09 22:11    
Үзсэн 338
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ