×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Apple “дайсныхаа” нутагт анхны дэлгүүрээ албан ёсоор нээнэ.

Apple компани анхны нэрийн барааны дэлгүүрээ Өмнөд Солонгос улсад нээхээр бэлтгэл ажлаа хийж байна. Анхны дэлгүүр нь Сөүл хотод байрлах гэнэ.
Өнөөдрийн байдлаар шинэ дэлгүүртээ ажиллах боловсон хүчний 15 нээлттэй ажлын байр зарлаад байгаа.
Энэ мэдээг Apple албан ёсоор баталж байгаа бөгөөд Өмнөд Солонгос улсад анхны дэлгүүрээ нээж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлжээ.

apple seul delguur

Сөүл хотын яг хаана байрлахыг албан ёсоор зарлаагүй байгаа гэхдээ нэгэн эх сурвалжаас авсан мэдээгээр Сөүлийн өмнөд хэсэгт барилгын ажил эхэлсэн, баригдаж байгаа тухай мэдэгдлээ. Яг хэзээ нээгдэх нь бас л тодорхойгүй байна.
Өмнөд Солонгос улсад Apple зах зээлийн хэдэн хувийг эзэлж байгаа талаар АЛБАН мэдээлэл өнөөг хүртэл байхгүй. 2015 оны эхээр Samsung-ийн дараа хоёрдугаар байр эзэлж байсан мэдээлэл л байдаг, тэр үеэс хойш хоёр жил өнгөрсөн тул их зүйл өөрчлөгдсөн байж болох юм.
Эх үүсвэр: AppleInsider


Нийтэлсэн      Огноо: 2017-01-08 00:34    
Үзсэн 495
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ