Acer Predator XB252Q ба XB272 дэлгэцүүдийн дүрс дамжуулах хурд 240 Гц

Acer компани видео тоглоом сонирхогчдод зориулж XB2 серийн 24.5 инчийн XB252Q ба 27 инчийн XB272 хоёр дэлгэцүүдийг гаргах юм. Эдгээр дэлгэцүүд 240 Гц-ийн дүрс дамжуулах хурдтай болсноороо онцлогтой аж.

XB252Q 1

Дэлгэцүүд Full HD, дэлгэцийн хариулах хугацаа (response time) - 1 мс, 1000:1 контрастын харьцаатай юм.

XB252Q 2

Шинээр гарсан эдгээр дэлгэцүүдийн суурийн тусламжтайгаар хэвтээ босоо байрлалтай болгох бөгөөд өндрийг нь 115 мм хүртэл тохируулах боломжтой аж. Дагалдах хэрэгсэл гэвэл 4 Вт-ын (нийт хүчин чадал) стерео спикерууд, 4 оролттой  USB 3.0, HDMI 1.4 болон DisplayPort 1.2 холболтууд зэрэг орно.

XB252Q 3

Худалдаанд XB252Q загвар энэ оны 3-р сараас 600 еврогоор, XB272 загвар энэ оны 4-р сараас 700 еврогоор тус тус гарах аж.
Эх сурвалж: Acer


Нийтэлсэн      Огноо: 2017-01-06 13:28    
Үзсэн 134
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ