×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Sony компани OLED зурагтны зах зээлд Bravia XBR-A1E загвараар буцан ирлээ

Sony компани 2007 онд анхны OLED зурагтаа танилцуулж байсан. Тэр үед 11 инчийн жижиг зурагт гаргасан боловч тун удалгүй дэлгэцэнд хурдан “хөгшрөх” шинж тэмдэг илэрсэн байна. Одоо зохион байгуулагдаж буй CES2017 арга хэмжээн дээр японы зурагт үйлдвэрлэгч шинэ загвараа танилцуулан OLED зурагтны зах зээлд буцаж ирсэнээ мэдэгдэв.

sonyoled1

Шинэ зурагт нь Bravia XBR-A1E гэсэн загвартай OLED дэлгэцтэй, 4К нягтаршилтай юм. Үйлдлийн систем нь Android TV. HDR (HDR10 и Dolby Vision HDR) дэмждэг ба дууны шилдэг системтэй гэнэ. Уг зурагтыг 55, 65 болон 77 инчийн хэмжээтэй үйлдвэрлэх бөгөөд худалдаанд энэ жил гаргах юм.

sonyoled2

Урьд нь мэдээллэж байснаар энэхүү зурагтанд LG компанийн дэлгэцийн OLED хавтанг ашиглах ба албан бус мэдээгээр хоёрдугаар улирлаас Sony-д нийлүүлэлтээ хийнэ.
Эх үүсвэр: Sony


Нийтэлсэн      Огноо: 2017-01-05 23:36    
Үзсэн 136
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ