×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Oppo ба Vivo энэ жил тус бүр 150 сая ухаалаг утас нийлүүлхээр төлөвлөсөн, шинжээчид санал нийлэхгүй байна

BBK Electronics компанийн охин компаниуд болох Oppo ба Viva компаниуд энэ жил тус бүр 150 сай ухаалаг утас нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Гэвч шинжээчид энэ тоог хэтэрхий өөдрөг хэмээн үзэжээ.

Oppo болон Vivo бусад хятадын утас үйлдвэрлэгчдийн адил дотоодын зах зээлээс гадна олон улсын зах зээл руу чиглэх болсон, тэр тусмаа хөгжиж байгаа улс орнуудын зах зээлийг түлхүү онилож байна. Энэ нь жилйин төлөвлөгөөгөө биелүүлхэд тус болно гэж тооцоолсон.

Өнгөрсөн онд Huawei нийт 140 сая гар утас нийлүүлсэн ба борлуулалтаараа дэлхийд гуравдугаар байрт жагссан. Энэ жилээс Oppo ба Vivo хамтраад Huawei-ын эсрэг 3-р байрны төлөө өрсөлдөхөөр байна.

oppo vivo 

Бусад шинжээчдийн үзэж байгаагаар хятадын зах зээл ханасан тул Oppo ба Vivo компаниудад томоохон тоглогч болох Samsung Electronics, Huawei ба Xiaomi-тэй өрсөлдөхөд хэцүү байх бөгөөд 100-120 сая утас борлуулах магадлалтай гэж үнэлжээ.

 

Эх үүсвэр: DigiTimes


Нийтэлсэн      Огноо: 2017-01-05 22:19    
Үзсэн 104
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ