×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Acer Aspire VX 15 тоглоомын зориулттай зөөврийн компьютерт Nvidia GeForce GTX 1050 болон GTX 1050 Ti-ийн 3D видео карт суулгажээ

Acer компани Aspire VX 15 загварын зөөврийн компьютерыг танилцууллаа. Уг компьютерын зохион бүтээгчдийн хэвлэлд мэдээлснээр улаан судал бүхий корпустай, агааржуулалтын том нүхнүүдтэй гарсан нь  тоглоомын зориулалттай хийгдсэнийг харуулж байгаа юм.

Acer Aspire VX 15 1

Acer Aspire VX 15 зөөврийн компьтер нь 45 Вт-ын дулааны TDP-тэй дөрвөн цөмийн CPU Intel Kaby Lake-ийн Core i7-7700HQ (2.8-3.8 Ггц) болон Core i5-7300HQ (2,5-3,5 Ггц) процессорууд, 32 ГБ хүртэл сайжруулах боломжтой 16 ГБ-ийн RAM-тай юм. Хатуу дискний сонголтууд гэвэл  SSD 128-512 ГБ буюу HDD 1 ТБ, эсвэл эдгээр  хоёр хатуу дискуудийг агуулсан.  Видеокартын хувьд Nvidia GeForce эсвэл GTX 1050 GTX 1050 Ti. Аль аль нь 4 ГБ-ийн GDDR5 санах ойтой. Тус зөөврийн компьютерын дэлгэц нь  IPS төрлийн 15.6 инч хэмжээтэй, 1920 х 1080 пикселийн нягтаршилтай аж.

Acer Aspire VX 15 2

Тус шинээр гаргасан зөөврийн компьютерт 720p-ийн бичлэгийн веб-камер, Wi-Fi 802.11ac болон Bluetooth 4.0-ийн адаптерууд, Gigabit Ethernet, USB 3.0 хоёр оролт, USB 2.0 нэг оролт, USB-C нэг оролт, видео HDMI гаралт болон SD карт зэрэг багтсан байна.

Acer Aspire VX 15 3

Acer Aspire VX 15 4

Acer Aspire VX 15 загварын зөөврийн компьютер нь 389 х 265 х 29 мм хэмжээтэй, жин нь (52.5 Вт·ц-ийн хүчин чадлын цэнэглэгчийн хамт) — 2,5 кг. Нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр тасралтгүй 6 цагийн турш ажиллах бөгөөд Европд борлуулах үнэ 900 евро, харин АНУ-д 800 ам. долларын үнийг санал болгоод байна.
Эх сурвалж: Acer


Нийтэлсэн      Огноо: 2017-01-05 18:00    
Үзсэн 126
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ