LG Display энэ оны 2-р улирлаас эхлэн Sony компанийн OLED зурагтын дэлгэцийг нийлүүлж эхэлнэ

Эх сурвалжийн мэдээлснээр LG Display компани нь Sony компанийн OLED дэлгэцийг нийлүүлэх гэрээг үзэглэсэн байна. Баттай мэдээгээр LG Display бүтээгдэхүүнээ 2-р улирлаас эхлэн нийлүүлэх болно.

LG Display

Sony компани жилд 100 000 орчим OLED зурагт гаргах зорилго тавиад байна. Энэ нь өнгөрөгч жил LG Electronics компанийн улирал тутам үйлдвэрлэж байсан ийм төрлийн 110 000-140 000 зурагттай харьцуулахад их тоо биш юм. Sony компанийн энэхүү төлөвлөгөө нь LG Display компанийн үйлдвэрлэлийн бололцоогоор хязгаарлагдаж байх магадлал өндөр байна. Одоогоор Sony дээрх сегменттэй холбоотойгоор OLED зурагтын эрэлт хэрэгцээг үнэлэх боломжтой. 

Оны эцсийн байдлаар LG Display сардаа 34 000 ширхэг 8 дахь үеийн  OLED зурагт үйлдвэрлэж байсан. Хэрэв энэ оны эхний хагаст өрөтгөл хийж E4-2 шугамыг ашиглалтанд оруулснаар сарын үйлдвэрлэх тоо 25 000 ширхэгээр нэмэгдэх боломжтой юм. Үйлдвэрлэлийн нийт хэмжээг авч үзвэл 65 инчийн 170 000 – 180 000 ширхэг UHD зурагт гаргах бололцоотой.

Эх сурвалж: ET news


Нийтэлсэн      Огноо: 2017-01-05 11:35    
Үзсэн 30
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ