×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Зөөврийн компьютерт зориулсан GeForce GTX 1050 ба GTX 1050 Ti видеокартуудыг танилцууллаа

NVIDIA компани зөөврийн компьютерт зориулсан GeForce GTX 1050 ба GTX 1050 Ti видеокартуудыг танилцууллаа. Уг видеокартууд нь  зөөврийн компьютерт зориулсан PASCAL үеийн картуудын адил ширээний компьютерт зориулсан загвараас бараг ялгаагүй юм. Тэр бүү хэл энэхүү хоёр карт нь GPU хурдаараа илүү болсон.

pascal notebooks

Жишээ нь:  GTX 1050-ын цөм  1354/1493 МГц хурдтай, санах ой нь  7000 МГц хурдтай харин ширээний компьютерт зориулсан хувилбар нь  1354/1455 МГц хурдтай. GTX 1050 Ti картны хурд бүр илүү нэмэгдсэн: зөөврийн компьютер 1493/1620 МГц, ширээний компьютер   1290/1392 МГц. Өөрөөр хэлбэл зөөврийн компьютерын картын чадал илүү болсон гэсэн үг. Санах ойн хурд ижилхэн 7000 МГц ба багтаамж нь 4ГБ харин санах ойн өргөн 128 бит юм.

Туршилтаас харахад ширээний компьютерт зориулсан GTX 1050 карт орчин үеийн тоглоомуудад хангалттай бүтээмж үзүүлдэг ба GTX 960 төвшинд ажилладаг, харин GTX1050 Ti нь Radeon R9 380-ыг давдаг байна. Шинээр гарсан зөөврийн компьютерт зориулсан карт нь илүү хурдтай гэж үзвэл, шинээр үйлдвэрлэгдэх тоглоомын зориулалттай анхан шатны зөөврийн компьютерууд хангалттай хүчин чадалтай (тоглоом тоглоход) болох нь гарцаагүй юм.

Эх үүсвэр: Nvidia


Нийтэлсэн      Огноо: 2017-01-04 16:12    
Үзсэн 107
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ