×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Samsung 2017 оны Galaxy A цувралын ухаалаг утаснуудаа танилцууллаа

Samsung Electronics компани хүлээгдэж байснаас хэд хоногийн өмнө Galaxy A цувралын, LTE Cat.6-г дэмждэг ухаалаг утаснуудаа танилцууллаа. Уг цувралд Galaxy A7 (2017) FullHD sAMOLED 4.7 инч дэлгэцтэй, Galaxy A5 (2017)  FullHD sAMOLED 5.2 инч дэлгэцтэй мөн  Galaxy A3 (2017)  HD sAMOLED 4.7 инч дэлгэцтэй ухаалаг утаснууд багтсан байна.

3 002

Энэхүү утаснуудын онцлог нь бүгд 3D шилэн ба төмөр гэртэй мөн Samsung Pay (Самсунгийн өөрийн төлбөр тооцоо хийдэг) үйлчилгээний системтэй болсон. Шинээр нэмэгдсэн функц бол “Байнгын идэвхтэй дэлгэц”, ингэснээр цаг, хуанли, уншигдаагүй мэдэгдлүүдийг дэлгэцийн голд байнгын харуулна. Бас нэг чухал шинэлэг зүйл нь ус болон тоосны хамгаалалтыг IP68 стандартад нийцүүлсэн явдал юм.

20170102E0SAYD9SQPL5UQTUSDNQUOHN

Дээд загвар болох Galaxy A7 нь  SoC Exynos 7880 системийн чиптэй бөгөөд 1.9Ггц хурдтай, Galaxy A5 (2017) мөн 1.9Ггц хурдтай харин доод загвар болох Galaxy A3 нь 1.6Ггц-ийн хурдтай. Бүгд найман цөмтэй ARM Cortex-A53 процессортой. Шуурхай санах ой нь 3ГБ (A7, A5), харин A3 – 2ГБ. Багтаамжийн хувьд A7, A5 – 32ГБ, A3 – 16ГБ. Бүх утаснууд нэмэлтээр 256ГБ хүртэл багтаамжтай microSD картыг дэмжинэ. 

Galaxy A7 (2017) ба Galaxy A5 (2017) нь 16Мп бүхий үндсэн болон урд камертай. Харин Galaxy A3-ын үндсэн камер 13Мп, урд камер нь 8Мп юм. 

20170102EZSQNERUAWB7WPTLKK1ZXFMY

Galaxy A7 (2017), Galaxy A5 (2017) ба Galaxy A3 (2017)-ын зай нь 3600, 3000, 2350мА.цаг багтаамжтай ба утаснуудын хэмжээс нь харгалзан 156,8 x 77,6 x 7,9 мм, 146,1 x 71,4 x 7,9 мм и 135,4 x 66,2 x 7,9 мм. Онцолж хэлэхэд бүгд хурууны хээ мэдрэгч ба USB-C төрлийн оролттой.

Galaxy A (2017) цувралын ухаалаг утаснууд 4 төрлийн өнгөтэй: хар, алтлаг, цэнхэр, цайвар ягаан. Худалдаанд 1 сард гарах ба дундаж үнийн хувьд ойролцоогоор: A7 - 550USD, A5 - 470USD, A3 – 380USD. 


Нийтэлсэн      Огноо: 2017-01-04 14:35    
Үзсэн 303
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ