×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Dell 27 Ultrathin дэлгэц: нимгэн хүрээ, маш нимгэн корпус, мөн USB-C оролттой

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Dell компани CES 2017 үзэсгэлэн дээр 27 Ultrathin (S2718D) дэлгэцийг танилцуулахаар бэлдэж байна. Энэхүү дэлгэцийн нэрнээс ажиглахад 27 инчийн хэмжээтэй, маш нимгэн корпусаараа ялгарах болно гэж таамаглаж байна. Үүнийг зураг дээрээс харж дүгнэж болно.

dell 27 ultrathin gallery 1

Дэлгэцийн зузааныг дурдаагүй боловч түүний үндсэн хэсэг үнэхээр маш нимгэн харагдаж байна. Энэ амжилтад хүрэхийн тулд төхөөрөмжийн ихээхэн хэсгийг дэлгэцний сууринд багтааж өгсөнтэй холбоотой юм.

dell 27 ultrathin gallery 2

dell 27 ultrathin gallery 3

Тус дэлгэцэд ямар хавтан ашигласан нь тодорхойгүй байгаа боловч Dell компани 178 хэмийн өнцгөөр харж болно хэмээн мэдэгдсэнийг үзвэл энэ нь IPS эсвэл VA хувилбарын аль нэг нь байх магадлалтай. Дэлгэцийн нягтрал 2560-1440 пиксель. Мөн тус дэлгэц нь HDR (High Dynamic Range)-тай, sRGB-ийн өнгөнүүдийн 99%-ийг агуулдагийн зэрэгцээ нарийн хүрээтэй болсон нь магтууштай юм. Суурин дахь USB-C оролт нь мэдээллээс гадна эрчим хүч дамжуулна, мөн бас HDMI 2.0, аудио гаралттай юм. Энэхүү дэлгэцийг 3-р сарын 23-нд 700 ам долларын үнэтэйгээр худалдаанд гаргана.
Эх сурвалж: Engadget


Нийтэлсэн      Огноо: 2017-01-03 17:39    
Үзсэн 124
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ