×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

DxOMark-ийн үзэж буйгаар Huawei Mate 9 ухаалаг гар утас нь гэрэл зураг буулгах чанараар тэргүүлэх эгнээнд орж байна

Хоёр сарын өмнө танилцуулагдаж байсан Huawei Mate 9 ухаалаг гар утас Huawei P9 загварын адил хоёр модулийн гол камертай боловч нэг модулийн нягтаршил нь 20 мегапиксель болж сайжирсан. Олонхийн үзэж буйгаар Huawei P9 нь шилдэг камертай ухаалаг утасны тоонд зүй ёсоор орж байгаа юм. Иймд Huawei Mate 9 ухаалаг утасны камер нь Huawei P9-аас муугүй байх нь ойлгомжтой.
Энэ нь DxOMark-ийн мэргэжилтнүүдийн Huawei Mate 9 дээр хийсэн туршилтыг бататгаж 100 онооноос 85 оноо авчээ. Харин P9 загвар дээр DxOMark-ийн мэргэжилтнүүд туршилт хийгээгүй.

Google Pixel

Гэвч энэ нь хамгийн сайн загваруудын нэг юм. Жишээ нь, LG V20 дээр өгсөн үнэлгээ яг адилхан бөгөөд хамгийн дээд оноог (89) Google Pixel авсан, авсан онооны зөрүү тун бага юм.
Mate 9-ийн камерны сайн талууд гэвэл дүрс маш сайн ялгаруулалт, цагаан баланс нарийн гаргахаас гадна гэрлийн тохиргоо зөв хийгддэг зэрэг багтана. Зарим нэг сайжруулах зүйлүүд байгаа ба эдгээр нь вспышка ажилахад сүүдэртэй гарах, үүлэрхэг үед зураг сайн гарахгүй артефактай гарах зэрэг орно.

Low Light Indoor DXOMARK

Энэхүү ухаалаг гар утасны зураг буулгах чанарыг 87 оноо, дүрс бичлэг хийх чанарыг 82 оноогоор тус бүр үнэлсэн байна.
Эх сурвалж: DxOMark


Нийтэлсэн      Огноо: 2017-01-02 13:32    
Үзсэн 150
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ