×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Huawei P9 ухаалаг гар утасны үнэ огцом хямдарлаа

Энэ оны хавар худалдаанд гаргасан, хоёр камераар тоноглогдсон Huawei P9 ухаалаг гар утас зах зээл дэх хамгийн сайн камертай утас болсон билээ. Энэхүү утасны нэг сул тал нь түүний үнэ байсан бөгөөд Huawei P9-г RAM болон шуурхай санах ойн багтаамжаас шалтгаалан $599 ба $649, Huawei P9 Plus загварыг $749 үнэтэй борлуулж байсан. Хятадын зарим дэлгүүрт $450 үнэтэй борлуулж байсан утсыг $350-аар худалдан авах боломжтой боллоо.  Oppomart дэлгүүр тус утасны үндсэн үнийг $599-с $399 болтол бууруулжээ.

huawei p9

Зарим хүмүүс үүнийг Huawei P10 загварыг удахгүй танилцуулах гэж байгаатай холбоотой гэж үзэж байгаа бөгөөд энэхүү загварт ч мөн хоёр камер суурилуулах юм. Магадгүй энэ хямдрал ойрын өдрүүдэд тохиож буй баяруудтай холбоотой түр зуурын хямдрал байх магадлалтай.
Эх сурвалж: Oppomart Gizmochina


Нийтэлсэн      Огноо: 2016-12-27 13:44    
Үзсэн 763
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ