×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Sony α6000 загварын аппаратны ойлгогч тольгүй шинэ хувилбар японы зах зээлд 12 сард гарна

Sony компани 2014 оны 2-р сард танилцуулсан солих дуран бүхий ойлгогч тольгүй α6000 (ILCE-6000) аппаратны шинэ хувилбарыг худалдаанд гаргалаа. Одоог хүртэл аппаратыг хар болон мөнгөлөг өнгөний сонголттой гаргаж байсан ба энэхүү графит өнгө нь гурав дахь өнгөний сонголт болон гарч ирлээ.

Sony a6000

Тус аппаратад нь 24.3 Мп нягтралтай CMOS форматын APS-C төрлийн мэдрэгч, Bionz X процессорыг ашиглаж байгааг сануулах нь зүйтэй. Энэхүү аппаратны давуу тал нь автомат фокус тааруулах маш өндөр хурдтай, 11  к/с хурдаар тасралтгүй зураг дарахаас гадна видео бичлэгийг 1920 х 1080 пиксель нягтралтайгаар 60 к/с давтамжтайгаар хийх боломжтой.

Sony a6000 1

Тус аппаратны тоноглолуудаас дурдвал электрон дүрс хайгч нь OLED Tru-Finder загварын 1.44 сая цэг нягтралтай, 0.921 сая цэг нягтрал бүхий 3 инчийн шингэн кристал хөдөлгөөнт дэлгэц, очлуур, WiFi 802.11b/g/n утасгүй холбоо болон NFC (Near-field communication) зэргийг хэлж болно.

120 х 67 х 45 мм хэмжээтэй уг аппарат нь 344 гр жинтэй. Шинэ хувилбарын борлуулалт 12-р сарын 2-оос эхлэх бөгөөд бусад орнуудад Sony α6000 загварын графит өнгөтэй аппаратыг хэзээ борлуулж эхлэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Sony


Нийтэлсэн      Огноо: 2016-12-27 13:24    
Үзсэн 105
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ