×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

3-р улиралд гар утасны борлуулалт 1.8%-иар буурлаа

CCS Insight-ийн шинжээчдийн судалгаагаар энэ оны 3-р улирлын байдлаар дэлхийн хэмжээнд нийт 481 сая гар утасны борлуулалт хийгдсэн бөгөөд энэ нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 1.8%-иар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Гар утасны борлуулалт буурсныг хөгжингүй орнуудын зах зээлийн ханасан байдал түүнчлэн хөгжиж буй орнуудын тулгамдсан асуудлуудтай холбоотой гэж тайлбарлаж байна.

Ухаалаг гар утасны борлуулалт 5.1%-иар өсч 352 саяд хүрсэн, үүнтэй зэрэгцэн ухаалаг бус гар утасны борлуулалт 17%-иар буурсан.

iphone 6 vs galaxy s5

Samsung ухаалаг утасны зах зээлд ноёрхож 22%-ийг эзэлдэг. Одоогоор борлуулалт нь 10% буурч 76 сая төхөөрөмжийг борлуулсан. Apple-ийн хувьд борлуулалт нь гурван улирал дараалан буурч, энэ улиралд өмнө жилтэй харьцуулахад 5%-ийн бууралттай байна. 4-р улиралд шинэ загварууд гарсантай холбогдон өсөлт гарна гэж шинжээчид таамаглаж байгаа.
Huawei бусад алдартай өрсөлдөгчдөөс ялгаран борлуулалтаа 23%-иар өсгөж зах зээлийн 10%-ийг эзэлсэн. Уг компани нь ойрын 2 жилд 2-р байранд бичигдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ улиралд дэлхийн хэмжээнд 412 сая ухаалаг гар утас борлогдох төлөвтэй бөгөөд энэ нь 6.7%-ийн өсөлттэй дүйцнэ. 2016 оныг бүхэлд нь авч үзвэл гар утасны зах зээл 1.3%-иар агшсан байна.

Эх сурвалж: CCS Insight

 


Нийтэлсэн      Огноо: 2016-11-22 19:56    
Үзсэн 159
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ