Технологийн мэдээ (700)

БНХАУ-д байрладаг санах ойн мик
росхемийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг судалж байна гэж Samsung Electronics компани өнөөдөр мэдэгдлээ. Эдгээр бүтээгдэхүүний нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ хангах зорилгоор Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч ийнхүү өргөжүүлэх боломжийг судалж байна.
Өргөжүүлэх төлөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй болно. Компанийн төлөөлөгчийн мэдээснээр өргөжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ, ямар төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Samsung in China

Сиан хотод байрладаг энэхүү Samsung компанийн үйлдвэр дээр 3D V-NAND санах ойг үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ үйлдвэрийг 2014 оны 5-р сард ашиглалтад орууллж үүнд Samsung компани 7 тэрбум ам. долларыг зарцуулаад байна.
Албан бус мэдээгээр, Samsung компани аль хэдийн БНХАУ-ын талтай үйлдвэрийг өргөжүүлэх талаар хэлэлцээр хийсэн аж. Өргөжүүлэх бүтээн байгуулалтын ажил энэ жил эхэлж болзошгүй.
Эх сурвалж: Reuters


Эх сурвалжийн мэдээлснээр Samsung компанийн веб сайт дээр Galaxy J загварын ухаалаг гар утасны талаар дурджээ.
Galaxy J5 (2017) болон Galaxy J7 (2017) ухаалаг утаснууд жагсаалтанд байгаа бөгөөд эдгээрүүд Kids Mode дээр ажиллах юм.

Galaxy J5 2017 Galaxy J7 2017

Металлан корпус бүхий Galaxy J7 (2017) ба Galaxy J5 (2017) нь 13 МП-ийн үндсэн камер болон хурууны хээний мэдрэгчтэй. Galaxy J7 (2017) нь Full HD дэлгэц, 3 ГБ шуурхай санах ой, 3600 мА∙ц багтаамж бүхий зайтай бол Galaxy J5 (2017) нь 8 цөм бүхий системийн чиптэй гарах юм. Эдгээрүүд Android Nougat үйлдлийн системтэй байх бөгөөд J7 (2017) - 339 евро, J5 (2017) — 279 еврогийн үнээр тус тус худалдаанд гарах ажээ.
Эх сурвалж: GSM Arena


5-10 жилийн өмнө гарч байсан төхөөрөмжүүдтэй харьцуулахад орчин үеийн ухаалаг гар утасны үзүүлэлтүүд илт сайжирсан. Иймээс үнэ нь байнга хямдарч байдаг зөөврийн зай хураагуурыг нийтлэг хэрэглэх болсон билээ. Belkin компани шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Pocket Power цувралд хамаарах энэхүү загвар нь тус үйлдвэрлэгчийн хамгийн авсаархан төхөөрөмж болсон байна. 5000, 10 000 болон 15 000 мА·цаг багтаамжтай 3 загварыг танилцуулжээ. Хамгийн бага багтаамжтай хувилбар нь 30 ам. доллар, нөгөө хоёр нь зах зээлд зун гарах бөгөөд одоогоор үнийг зарлаагүй байна.

Belkin 15000

Дээрх зайг хурдан цэнэглэж болно. Жижиг хувилбарыг гар утсанд холбох нэг оролттой, 2.4 А цахилгаан гаргах боломжтойгоор хийсэн. Харин нөгөө хоёр төхөөрөмжийн хувьд 2 оролттой, 3.4 А цахилгаан ялгаруулах боломжтой ажээ. Өнгөний 3 сонголттой: хар, мөнгөлөг, улаан шаргал.
Эх сурвалж: Belkin Belkin


4-р сарын дундуур хүрээгүй Maze Alpha ухаалаг гар утасны талаар мэдээлэл анх гарсан билээ. Зохион бүтээгчдийн хэлж буйгаар тус ухаалаг гар утсанд GPU ARM Mali-T880 график карт бүхий Helio P25 системийн чипийг суулгасан аж. Энэхүү ухаалаг гар утасны 16:9 харьцаатай хүрээгүй 6 инчийн нүүрний хэсгийн 83%-ийг дэлгэц эзэлсэн, 1.8 мм-ын хүрээтэй юм. Металлан корпус утас нь 5.5 инчийн дэлгэцтэй аж.

Maze Alpha SoC Helio P25

Хэрэглэгчдэд 4 ба 6 ГБ шуурхай санай ойтой хоёр хувилбарыг санал болгох юм. Аль аль нь 64 ГБ багтаамжтай аж. Maze Alpha нь хос камертай, хурууны хээний мэдрэгчтэй, 4000 мА•ц багтаамж бүхий зайтай бөгөөд худалдаанд ойрын хугацаанд гарах ажээ.
Эх сурвалж: Gizmochina


3-р сарын 31-ний өдрөөр Lenovo компанийн 2016-аас 2017 оны санхүүгийн жил дуусгавар боллоо. 2017 оны 1-р улирлын борлуулалтын орлого 9.6 тэрбум ам. доллартай тэнцсэж байсан нь өмнөх жилийн 1-р улирлынхаас 4.9%-иар илүү юм. 2017 оны 1-р улиралд тус компани 107 сая ам. долларын цэвэр ашигтай ажиллажээ.
Жилийн борлуулалтын орлого 43 тэрбум ам. доллар байсан нь өмнөх жилийнхаас 4.2%-иар буурсан байна. Тайлант үеийн татварын өмнөх ашиг 6.1 тэрбум ам. доллар байсан нь өмнөх жилийнхаас 7.8%-иар буурсан үзүүлэлттэй байсан бол жилийн цэвэр ашиг 535 сая ам. доллартай тэнцсэн байна.

Lenovo HQ

Уг тайланд зарим нэг сонирхолтой тоог толилуулсан байна. Жилдээ 66.6 сая ширхэг бэлэн компьютер, таблет болон ухаалаг төхөөрөмж нийлүүлсэн байна. 2017 оны 1-р улиралд тоглоомын системийн нийлүүлэлт 20.5%-иар өссөн бол хромбүүкны нийлүүлэлт 38.2%-иар нэмэгджээ. Мөн 1-р улиралд БНХАУ-аас өөр улсуудад дахь ухаалаг гар утас борлуулалтаас 1.7 тэрбум ам. доллар олсон нь өмнө жилийн мөн үеийнхаас 19.7%-иар илүү байсан ажээ.
Эх сурвалж: Lenovo


Sony компани энэ жилээс эхлэн Premium Standard загварын гар утас гаргахаас татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Ийм төрлийн гар утсанд Sony Xperia X болон Xperia X Compact ухаалаг гар утаснууд хамаардаг ажээ. Эдгээр утаснууд нь үнэтэй ухаалаг гар утасны адил үзүүлэлттэй боловч боломжийн буюу 500 орчим ам. доллараар худалдаалагддаг юм. Одооноос тус компани дундаж үнэ бүхий загварууд болон дээд загварууд дээр төвлөрч ажиллах болно. Дундаж үнэ бүхий ухаалаг гар утсанд Sony Xperia XA1 ба Xperia XA1 Ultra загварууд, дээд загварт Sony Xperia XZ Premium ба XZs загварууд орно.

Sony xperia x gallery img

Тус компани энэ жил өрсөлдөгчдийнхөө ашиглаж чадахгүй шинэ технологи санал болгох замаар зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Мөн Sony брэндийн нэр хүндийг ашиглаж болох зах зээл рүү чиглэн ажиллах болно. Эдгээр зах зээлд Япон, Зүүн Азийн орнууд, Ойрх Дорнод, Европ, Ази-Номхон далайн улс орнууд багтаж байгаа юм.
Эх сурвалж: Xperia Blog


ZeroLemon компанийн бүтээгдэхүүний нэр төрөлд хэд хэдэн ухаалаг гар утсанд зориулсан өөртөө кай бүхий гэр нэмэгдсэн байна. Тодруулж хэлбэл Google Pixel, Pixel XL, Moto Z, OnePlus 3 болон 3T, мөн iPhone 7 Plus ухаалаг гар утаснуудад зориулсан гэрүүдийг гаргажээ. Эдгээр ухаалаг гар утаснууд зах зээлд гараад хангалттай удаж байгаа бөгөөд зарим нь удахгүй шинэчлэгдэх гэж байгаа. Гэвч тэдэнд зориулсан гэрийг одоо л гаргаж байгаа аж.

ZeroLemon for iPhone 1

Эдгээр гэрүүд бүгд 60 ам. долларын үнэтэй. Зөвхөн Google Pixel-ийн гэр 5 ам. доллараар хямд байна. Харин гэрүүдэд суулгасан зайн багтаамж янз бүр байгаа ажээ. Pixel-ийн зай 6500 мА·цаг, Pixel XL — 8500 мА·цаг, аппаратов OnePlus болон Moto — 7500 мА·цаг, iPhone 7 Plus - 10 000 мА·цаг.

ZeroLemon for iPhone 2

ZeroLemon компанийн баталж буйгаар эдгээр гэрүүд түүнд суулгасан зайн багтаамжаараа зах зээлд байгаа бусад ижил бүтээгдэхүүнүүдээс илүү ажээ.
Эх сурвалж: ZeroLemon Amazon


HP компани 2017 оны санхүүгийн жилийн 2-р улирлын тайлангаа тавьсан байна. Тус компани 3 сарын дотор 12.385 тэрбум ам. долларын орлого олсон ба жилийн өмнө энэ үзүүлэлт 11.6 тэрбум ам. доллар байжээ. Үүнээс цэвэр ашиг жилийн өмнө 629 сая ам. доллар байсан боловч энэ жил 559 сая ам. доллар болж буурсан байна.

HP logo

Компьютер үйлдвэрлэлийн Personal Systems хэлтсийн орлого 7.7 тэрбум ам. доллар болж өссөн байна. Жилийн өмнө энэ үзүүлэлт 7 тэрбум ам. доллар байжээ. Тодруулж хэлбэл зөөврийн компьютерын борлуулалт 4.5 тэрбум, компьютерын борлуулалт 2.38 тэрбум ам. долларын орлогыг компанид оруулсан байна. Зөөврийн компьютерын борлуулалтын өсөлт 17%-тай байсан бол компьютерын борлуулалтын өсөлт 1%-иар буурсан байна. Өндөр хүчин чадал бүхий компьютерын (workstation) орлого жилийн өмнө 461 сая байсан бол энэ улиралд 495 сая ам. доллар болж өссөн. Харин хэвлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн хэлтсээс 4.74 тэрбум ам. долларын орлого орсон ажээ. Энэ нь өнгөрсөн жилээс 110 сая ам. доллараар өссөн байна.
Эх сурвалж: HP


Page 1 of 88